ОХЭДТөвийн зорилго: Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, орлого олох нөхцөлийг бүрдүүлэх          Амьдралын сайханыг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ -- Кант          Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй.(Д.И.Менделеев)          Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг.(А.П.Чехов)          Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм.( П.М.Машеров)          Хэрэв амьдралд хайртай бол цагийг дэмий бүү үр. Амьдрал гэдэг цагийн хэлхээ юм.          Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх.Фалес          Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.Лаоз          Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор          Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.Будда          Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.Күнз          Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.Сократ          Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай.Платон          Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир          Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте         

Төвийн ажлын зарууд

» ГРАНД ПОВЕР ХХК
(2014 06 13)
» АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
(2014 05 26)
» ЦАГИЙН АЖИЛ
(2014 05 23)
» ЦАГИЙН АЖИЛ
(2014 05 23)
» ЦАГИЙН АЖИЛ
(2014 05 23)

Сайт статус

Манай сайтад нийт 854 оюутан бүртгүүлсэн байна
Та бүртгүүлээгүй бол түргэн бүртгүүлээрэй !!!
Хуудас ачаалагдсан тоо 
Яг одоо онлайнд 3 хэрэглэгч байна
haha

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэг зарлагдлаа

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

 

2014 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутныг дараах байдлаар элсүүлнэ.

  • Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг (Дэлгэрэнгүйг http://www.mn.emb-japan.go.jp вэб хуудаснаас үзнэ үү.)

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль

  • Нас: 1992 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1997 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
  • Боловсрол: 2013 оны байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч (11,12-р анги), эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
  • Сурлагын дүн: Нийгмийн ухаан 3.2-оос дээш голч дүнтэй эсвэл 82-оос дээш голч оноотой, байгалийн ухаан 3.0-аас дээш голч дүнтэй эсвэл 75-аас дээш голч оноотой байх.

Судлаач оюутан

  • Иргэншил: Монгол Улсын иргэн байх
  • Нас: 1979 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн.
  • Боловсрол (Эдгээр болзлын аль нэгийн хангасан байх) :
  • Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн
  • Докторантурт суралцаж байгаа хүн
  • Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн. Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
  • Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлээрээ 2 – оос дээш жил тасралтгүй ажиллаж байгаа хүн.
  • Сурлагын дүн: Дипломын голч дүн нийгмийн ухаан 3.2 -оос дээш  эсвэл голч оноо 82 -оос дээш байх, байгалийн ухаан голч дүн 3.0 -аас дээш  эсвэл 75-аас дээш голч оноотой байх.
  • Бүртгэл

5 дугаар сарын 20-ноос (Даваа) 5 дугаар сарын 24 (Баасан)-ний өдрүүдэд 12:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль

  • Сургуулийн тодорхойлолт (анги, курсыг тодорхой бичсэн байх)
  • Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт. Их сургуулийн 2-р курст сурдаг бол их сургуульд элсэн орсноос хойшхи нэг жил хагасын хичээлийн дүн, харин энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
  • Иргэний үнэмлэх
  • 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш

Судлаач оюутан

  • Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
  • Диплом, дипломын хавсралт эсвэл тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
  • Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй. Бүх материалыг эх хувиар нь авчирна.
  • Өмнөх жилүүдийн байдлаас харахад, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан “Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан”-гаас хэрэгтэй мэдээллээ авч, бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж, бүртгэлийн эхний өдрүүдэд ирж бүртгүүлэхийг хүсье.
  • Энэ шалгалтын хоёр төрөлд давхар шалгалт өгөх боломжгүй тул зөвхөн нэг төрлийг сонгон бүртгүүлнэ.

 

  • Бичгийн шалгалт

6 дугаар сарын 9-ны өдөр (Ням): Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж (Бичгийн нэгдүгээр шалгалт)
6 дугаар сарын 23-ны өдөр (Ням): Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан
Байршил: Монгол-Японы төв, МУИС-ын 2-р байр

4Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын тухай тайлбар
Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан сурагчдад тайлбар яриа зохион байгуулах боломжтой. Энэ тухай хүсэлтээ Японы ЭСЯ-нд тавина уу.

5. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 20 (Даваа), 21-ний өдөр (Мягмар) 12:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны вэб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

            Жич: Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй болохыг анхаарна уу. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул шалгалтын талаар Монгол-Японы төвөөс асуухгүй байхыг хүсье.

 

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Мэдээллийн эх сурвалж: http://www.mn.emb-japan.go.jp/

Share |