




|
2010-2011 оны хичээлийн жилээс Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор ХБНГУ-ын их, дээд сургуульд инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр суралцах 20 хүнийг шалгаруулах үйл ажиллагааг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн. Шалгалтад амжилттай дүн үзүүлсэн залуучуудаас 10 оюутан бакалаврын, 10 оюутан магистрын түвшний сургалтад хамрагдана. Энэхүү Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг эхлүүлэх саналыг Монголын талаас санаачилан Германы Эрдмийн солилцооны албатай Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар олон удаагийн яриа, хэлэлцээ хийсэн бөгөөд БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын ХБНГУ-д 2010 оны 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Германы Эрдмийн солилцооны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга К.Бодетэй хэлэлцээ хийж Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар эцэслэн тохиролцсон юм. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ |