ОХЭДТөвийн зорилго: Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, орлого олох нөхцөлийг бүрдүүлэх          Амьдралын сайханыг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ -- Кант          Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй.(Д.И.Менделеев)          Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг.(А.П.Чехов)          Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм.( П.М.Машеров)          Хэрэв амьдралд хайртай бол цагийг дэмий бүү үр. Амьдрал гэдэг цагийн хэлхээ юм.          Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх.Фалес          Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.Лаоз          Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор          Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.Будда          Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.Күнз          Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.Сократ          Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай.Платон          Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир          Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте         

Сайт статус

Манай сайтад нийт 808 оюутан бүртгүүлсэн байна
Та бүртгүүлээгүй бол түргэн бүртгүүлээрэй !!!
Хуудас ачаалагдсан тоо 
Яг одоо онлайнд 5 хэрэглэгч байна
haha

“Илгээлтийн 22”-р отряд Завхан аймгийн Шилүүстэй суманд ажиллахаар болов.

ШУТИС-ийн Барилгын Инженер, Архитектурын Сургууль нь барилгын отряд зохион байгуулах ажлыг дахин сэргээсний дагуу энэ жил  барилгын  үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дадлагаа отрядын зохион байгуулалтаар гүйцэтгэж байна. Оюутны дадлагыг отрядын зохион байгуулалтаар хийж байгаа явдалд дадлага гүйцэтгүүлэгч компаниуд талархан хүлээн авч  дэмжиж байгаа бөгөөд отрядын зохион байгуулалт нь оюутнуудад практик үйл ажиллагааг таниулахад ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний  “Агни Трейд” ХХК-тай хамтран Архитектурын 3-р курсын “Илгээлтийн 22”-р отрядыг Завхан аймгийн Шилүүстэй суманд ажиллуулахаар болсон. ОХЭДТөвөөс уг дадлага ажилтай холбогдуулан “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт”-ыг  “Илгээлтийн 22”-р отрядад зохион байгуулсан. Сургалтын зорилго нь отряд дадлага ажлаа гүйцэтгэх хугацаандаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дагуу ажиллах.  Отряд Шилүүстэйг зорихоосоо өмнө "Агни Трейд" ХХК-ний барилгын объект дээр 7 хоног дадлагажихаар болсон.

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Утас: 11-324085

Share |