ОХЭДТөвийн зорилго: Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, орлого олох нөхцөлийг бүрдүүлэх          Амьдралын сайханыг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ -- Кант          Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй.(Д.И.Менделеев)          Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг.(А.П.Чехов)          Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм.( П.М.Машеров)          Хэрэв амьдралд хайртай бол цагийг дэмий бүү үр. Амьдрал гэдэг цагийн хэлхээ юм.          Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх.Фалес          Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.Лаоз          Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор          Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.Будда          Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.Күнз          Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.Сократ          Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай.Платон          Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир          Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте         

Сайт статус

Манай сайтад нийт 808 оюутан бүртгүүлсэн байна
Та бүртгүүлээгүй бол түргэн бүртгүүлээрэй !!!
Хуудас ачаалагдсан тоо 
Яг одоо онлайнд 4 хэрэглэгч байна
haha

"Оргил" отрядын II салаа "Голден парк" хотхонд ажиллаж байна.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс БИАС-ийн барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дадлагын барилгын отрядуудыг томоохон аж ахуйн нэгжүүдэд зуучлан ажиллуулах буюу дадлагыг гүйцэтгүүлж байна. Энэ удаа БИАС-ийн иргэний ба үйлдвэрлэлийн барилгын 3-р дамжааны  “Оргил” отрядын 2-р ээлжийг барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани болох “Эко констракшн” ХХК-д зуучлан дадлагажуулж байна. “Эко констракшн” ХХК нь ОХЭДТ-тэй хамтран ажилладаг бөгөөд “Оргил” отрядын II салаа тус компаны гүйцэтгэж буй “Голден парк” хотхонд дадлагажиж байна. Отряд тус хотхонд барилга угсралтын ажлаас эхлээд заслын ажил хүртэл дадлагын хөтөлбөрийн дагуу бүхий л ажлыг инженерийн зааврийн дагуу хийж гүйцэтгэж байна. Отряд  компаний дотоод журмын дагуу өглөө 8 цагаас оройн 21 цаг хүртэл дадлага ажлыг гүйцэтгэж  байгаа бөгөөд дадлагын хөтөлбөрийн дараагаар мөн компаний дотоод журмын дагуу хөдөлмөрийн хөлсийг авна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс отрядын үйл ажиллагааг дэмжин үйл ажиллагааны талаар цаг тухайд нь мэдээлэл хүргэх болно.  

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Утас: 11-324085

Share |