ОХЭДТөвийн зорилго: Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, орлого олох нөхцөлийг бүрдүүлэх          Амьдралын сайханыг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ -- Кант          Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй.(Д.И.Менделеев)          Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг.(А.П.Чехов)          Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм.( П.М.Машеров)          Хэрэв амьдралд хайртай бол цагийг дэмий бүү үр. Амьдрал гэдэг цагийн хэлхээ юм.          Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх.Фалес          Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.Лаоз          Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор          Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.Будда          Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.Күнз          Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.Сократ          Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай.Платон          Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир          Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте         

Сайт статус

Манай сайтад нийт 808 оюутан бүртгүүлсэн байна
Та бүртгүүлээгүй бол түргэн бүртгүүлээрэй !!!
Хуудас ачаалагдсан тоо 
Яг одоо онлайнд 3 хэрэглэгч байна
haha

ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

 

                     Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаас
                               боловсрол,соёл урлагийн салбарын зарим чухал
асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа
.


Монгол Улсын засгийн газрын хуралдаанаас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
   Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ.

  Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байна. 
   Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ.
Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн  түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна.
Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзлээ.
Их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим,худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байна.
Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж , тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга, хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулахаар төлөвлөжээ. 
Их сургуулиудын хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулах бөгөөд ингэснээр :
•    Дээд боловсролын хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын тэргүүлэх их сургуулийн жишигт ойртох нөхцөл бүрдэнэ
•     Эдийн засгийн хөгжлийн бодит хүч болох оюутан залуучуудын сурч боловсрох, хүмүүжиж төлөвших таатай орчин бүрдэнэ
•     Үндэсний их сургуулиудын сургалт, судалгааны орчин нөхцөл, ашиглалт сайжрана.
•    Сургалтын мэргэжлийн давхардал арилж, бүтэц оновчтой болон, зах зээлийн эрэлтэд нийцсэн тогтолцоо бий болно
•    Сургалт - эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл - бизнесийн холбоо бодитойгоор хэрэгжиж эхэлнэ
Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангах суурь         нөхцөл сайжрана гэж Засгийн газар үзэж байна.
 
  Тэрчлэн Засгийн газрын хуралдаанаар  “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөхөөр тогтов.
   Мөн дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо

www.mecs.gov.mn

 

Share |