Барилгын инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн чиг баримжааг олгох, барилгын үйлдвэрлэлд ажиллахад бэлтгэх, ажлын дадлага олгох зорилгоор Барилгын Инженер, Архитектурын Сургуультай хамтран “Оюутан – Сургууль - Ажил олгогч” сэдэвт сургалтыг 2009 оны 11 сараас 2010 оны 2 сарын хугацаанд явагдсан бөгөөд сургалтанд хамрагдсанаар төгсөн гарч буй мэргэжилтэн нь гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын барилгын үйлдвэрлэлд үнэ цэнэтэй боловсон хүчин болж төгсөх боломжийг олж авсан юм. Уг сургалтын үеэр ОХЭДТ-өөс гаргасан ‘Хөдөлмөр эрхлэхэд зориулсан гарын авлага” номыг сургалтанд хамрагдсан оюутнуудад гарын авлага болгон өглөө.