




Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийг 2003 оноос амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа бүх бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны нэг үндсэн тулгуур нь “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөр болж байна. ОУХБ-ын зөвлөмж, хүсэлтийн дагуу төслийн албан ёсны хэрэгжүүлэгчээр сонгогдсон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Бизнесээ Эхэл” сургалтыг явуулж байна.Бизнесээ амжилттай эрхлэхийг хүсэж буй оюутан залуусаа дэмжин сургалтаа үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд сургалтанд сууснаар уг хөтөлбөрийн үнэмлэхтэй болох боломжтой. Оюутан залуус та бүхнийг урьж байна.
Сургалт: 2010 оны 5 сарын 20,21,22-нд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд явагдана.
Сургалтын зорилтот бүлэг: 3,4-р курсын оюутнууд
Сургалтанд хамрагдах оюутны тоо: 20-25

Сургалтанд суухыг хүсвэл Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвд ирж бүргүүлнэ үү.