




Сонирхлоороо нэгдэж орлогоо нэмэгдүүлцгээе! - Оюутан та ямар ажил хийж чадах вэ ?
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс хөдөлмөр эрхлэж орлого олох хүсэлтэй оюутнуудыг бүртгэн баг болгож ажиллуулах ажлыг эхлүүлээд байна. Доорх ажлууд нь ОХЭДТөвөөс одоогийн байдлаар санал болгож буй цагийн ажлын төрлүүд юм. Оюутан залуус та бүхэн найз нөхөд анги хамт олон, сургуулиараа ч нэгдэж болно. Бид “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ” –ыг тань хөдөлмөрийн зах зээлд холбож өгөх болно.
Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны мэдээллийг үндэслэн оюутан танд дараах “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ”-ыг санал болгож байна
- Зар суртачилгааны ажилтан
- Судалгаа хийх үйлчилгээ
- Компютерийн засвар, үйлчилгээ
- Төсөл боловсруулах үйлчилгээ
- Бараа борлуулагч /худалдааны төлөөлөгч
- Хөтөч тайлбарлагч
- Бараа / шуудан хүргэгч
- Зөөгч /цагийн /
- Асрагч /хүүхэд болон ахмад настан /
- Цагийн багш /хоцрогдол арилгах, шалгалтанд бэлдүүлэх /
- Лавлах утасны оператор
- Айл нүүлгэх, ачаа буулгах үйлчилгээ
- Орчуулга хийх үйлчилгээ
- Цахилгааны /бараа / засвар үйлчилгээ
- Экологи хамгаалалын ажлууд
- Байгууллагын суртачилгаа PR
- Авто эд ангийн туслах засварчин
- Оффис /ажлын байр/-ын цэвэрлэгээ
- Туслах ажилтан /бүх мэргэжлийн дагуу /
- Ресепшн болон бусад туслах ажлууд /мэргэжлийн бус /
- Оюутан таны хийж чадах сонирхож буй бүхий л ажил
Оюутан залуусаа !!. Хүсэл сонирхолоороо нэгдэж орлогыг бий болгоцгооё.
“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ”-ын бүртгэлийг ОХЭДТөвийн байранд өдөр бүр бүртгэж байна.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
ШУТИС.Т байр 306 тоот , Утас: 11-324085, 99295078